Гэр бүлийн “ЭЛЧ” Ч.Уранхолбоо, хүүхэд хүмүүжлийн зарчмыг хэрхэн тодорхойлов…

1322
Duuchin-Anu
Ч.Уранхолбоо

Үзэсгэлэнт Ч.Уранхолбоог тодотгох олон гуншин бий. Хамгийн бахархам нь тэрээр ОДОНТОЙ залуу ээж. Үүний хажуугаар түүнийг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Гэр бүлийн ЭЛЧ” хэмээн өргөмжилсөн билээ.

Өнөөдөр буюу /2020-04-30/ Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭЛЧ бүсгүй маань хүүхдийг хүмүүжүүлэх шалгарсан аргаас олон нийтэд хуваалцав.

Үүнд: 

  • Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.
  • Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
  • Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
  • Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
  • Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
  • Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
  • Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургах

гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу