Хөг эгшгээр бяцхан хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг баясгаж, эерэг хүмүүжил олгоорой. Ингэхэд тань хамгийн тохиромжтой, хөгжилтэй хөнгөн, зэрэг олон хэв маягийг илэрхийлэх шилдэг 5 сонгодог бүтээлийг санал болгож байна.
Людвиг ван Битховен — 5-р Симфони (C Minor, op. 67)
Энэхүү бүтээл бол хамгийн чухал, хамгийн хялбар таньдаг болж болох сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Уг бүтээлийн эхлэл хэсгийн аялгууг диско, рокн ролл зэрэг урсгалуудад ч ашигласан байдаг шүү дээ.
Антонио Вивалди — Дөрвөн улирал. Хийлийн гоцлол, чавхдаст хөгжмийн найралд зориулсан концерт
Дөрвөн улирал бол Антонио Вивалдийн хамгийн алдартай бүтээлийн нэг төдийгүй сонгодог хөгжмийн хамгийн их таашаагдсан бүтээлийн нэгд зүй ёсоор орно. Хүүхдээсээ “Чи дөрвөн улирлыг ялган сонсож байна уу?” гэх зэргээр асууж гайхалтай яриа өрнүүлж болох юм.
Й.С.Бах — Toccata and Fugue in D Minor
1703-1707 оны хооронд туурвисан энэхүү бүтээл түүний оргон хөгжимд зориулсан хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Үзэгчид Диснейн 1940 онд тавьсан алдарт Фантасия хэмээх цоморлог бүтээлд орсон байдгаар нь илүүтэй мэддэг шүү дээ.
Пётр Ильич Чайковский— Цөмөөхэй
Цөмөөхэйн адал явдлын тухай энэхүү гайхалтай түүх хөгжмөөр амилан өнөөг хүрч, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн хамгийн дуртай бүтээлийн нэг хэвээр байсаар байна.
5. Уолфганг Амадей Моцарт —Ave Verum Corpus, K. 618
эх сурвалж: маамуу.мн