Болор-Уянга хэзээд хэн байснаа мэддэг…

1204
duuchin-Bolor-uyanga-shine-duu
Болор-Уянга хэзээд хэн байснаа мэддэг...

Гэр бүл гэдэг хувь хүнд үнэлж барамгүй үнэ цэнэ нь байдаг. Тийм ч учраас олонх хүмүүс хар багын хүсэл мөрөөдлөө хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зольж орхидог.

Тэгвэл энэ тодорхойлолтод хамруулж болохуйц уран бүтээлч бол дуучин Э.Болор-Уянга юм.

Арабд нам гүм амьдарч байгаад ирсэн тэрээр гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан ч уран бүтээлдээ эргэн иржээ.

Дуучин Э.Болор-Уянга эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” хэмээх дуунуудыг амилуулан их урлагт хөл тавьсан.

Хэний хүчээр хэн болсноо мэддэг дотор сайтай дуучин бүсгүй алдарт дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргаж, найз нөхдөд нь бэлэглэсэн гэдэг.

Тэгвэл шинэ уран бүтээлийнхээ тэсрэлтийг хийж “Миний баяр” хэмээх дуугаа цацаад байна. Хүлээн авна уу.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу