Хөтлөгч Анхаа телевизийн захирал болно

1522

Хөтлөгч гэдгээрээ олноо танигдсан Г.Анхбаяр буюу Анхаа сүүлийн жилүүдэд тэр бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгдэхээ больсон.

Авьяаслаг монголчууд шоуны хөтлөгчөөр ажиллан олноос хүндэтгэл хүлээсэн тэрбээр телевизийн захирал болох гэж байгаа тухай бор шувуу нисэх болжээ. Ам дамжсан яриагаар Эх орон ТВ сувгийг MCS групп худалдаж авч Анхаа захирлаар нь очиж байгаа гэнэ.

Хөтлөгч Анхаа нь MCS группийн хүргэн гэдгийг олон хүн мэднэ. Түүний гэргий Дөлгөөн нь MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү юм.

Үүнээс гадна Анхаа өөрийн сошиал хуудаснаа энэ талаараа бичихдээ, Саналаа хуваалцая аа, Телевизийн урлагт муу Анхаа нь оюутан байхаасаа хутгалдаж алдаж онож сайн муу олон контентод оролцож хөтлөж найруулж продюсерлаж юү байдаг юм доороос нь дээр хүртэл маажигнаж явсаар нэг мэдсэн 15 жил болжээ.Энэ салбарт юү дутагдаж юүг сайжруулах юмсан гэдэг мөрөөдлөө бодит болгох гэж зориг гарган эрсдэл үүрээд эргэлт буцалтгүйгээр шууд хэлэхэд шулуухан нэг тв ийг удирдаад шинэчлэл хийх гээд зориглоод явж байгаан шүү.

Мэдээж нүд эрмэх зуур шинэчлэгдээд өөрчлөгдөөд сайжрах гэдэг үлгэрт л байдаг фантази, гэхдээ эвлүүлдэг паазал тоглоом шиг ширхэг бүрийг нь зөв өрвөл бүтэн зургаараа бүрэн утгаараа хийж байгаа үзэж байгаа ивээн тэтгэж байгаа бүгдэд нь сэтгэл ханамж өгдөг гайхамшигтай зүйл гэдгийг мэдэрч үзсэн хүний хувьд одоо цаг нь болсоон та бүхэнтэйгээ хамт дуртай дутагдаж мөн үзэхийг хүсэж байгаа бүтээлүүдийг тань хойморт тань гаргахын тулд чадах бүхнээ хийнээ намайг дэмжиж туслаж урам шүүмжлэлээр харамгүй ташуур өгөөрэй

Та ямар телевиз бас юү үзмээр байгаа санал аа доор хэлээрэй, бүгдэд тань хайртай даа үзэгчгүй урлаг гэж хаана ч үгүй билээ хичээнээ жилийн дараа дуртай суваг тань болсон байх болтугай…

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу