ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС

691

Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал, жуулчлалын бүс болгох шийдвэр гарлаа.

-Гадаад дотоодын жуулчдын үзэж сонирхох дуртай газруудын нэг бол яах аргагүй Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуган билээ. Хийдийг 2015 онд 25 000, 2018 онд 30 000, 2019 онд 32 000 гаруй хүн ирж сонирхсон тоо байдаг. Үүнээс үзэхэд өв соёл дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрчимжүүлэх шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь батлагддаг.

2014 онд “Гандантэгчэнлин хүрээ хороолол” орчимд оршин суудаг 674 өрх, энэ онд 400 өрхөөс дахин төлөвлөлтийн талаар судалгаа авахад дийлэнх нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, өөрсдөө газартаа бүтээн байгуулалт хийх санал өгсөн байна. Иймээс:

-Хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;

-Инженерийн шугам сүлжээтэй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж, хандив, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөлөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу