Өнөөдөр “Дэлхийн театрын өдөр”

1046
teatriin-odor
Өнөөдөр "Дэлхийн театрын өдөр"

Дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сарын 27-ныг “Олон улсын театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Жил бүрийн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлаг сонирхогчдын баярын өдөр юм.

Энэхүү дэлхийн театрын өдрийг угтаж 2014 онд Бэсрэг жүжгийн төслийн хүрээнд бүтээсэн А.Вампиловын “Хэрээт төгөл”, Г.Пинтерийн “Өчигдөр”, Николай Колядагийн “Манекен”, Н.Ганхуягийн “Бүүвэй”, Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” мөн Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” драмын жүжгүүдээ Univision, Look tv, Skymedia, Sky go, mo tv видео санд өнөөдрөөс эхлэн оруулж байна.

Мөн Оросын алдарт зохиолч Лев Толстойн дэлхийн сонгодог “Анна Каренина” романыг тайзны бүтээл болгон үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэж байсан ч “COVID-19” халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу