Ө.Содгэрэл ММЗЗБХ-ны Ерөнхийлөгчид томилогдлоо

sodgerel
Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны шинэ ерөнхийлөгч Ө.Содгэрэл

Ажил мэргэжлийнхээ онцлогоос хамаарч олон нийтийн өмнө үргэлж ил явдаг хүмүүс бол загварынхан. Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэх хатагтайн хувцаслалт, өнгө төрх, шинэлэг байдал одоо ч хуучраагүй хэвээр.

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нь Монголын загварын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилтын төлөө хамтдаа ажиллах зорилготой төрийн бус байгууллага юм.

Тэгвэл тус холбооны ерѳнхийлѳгчѳѳр “BURO” Олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ѳ.Содгэрэлийг томилоод байна.

Ѳ.Содгэрэл нь Олон улсын загварын салбартай холбоотой ажилладаг бѳгѳѳд ѳѳрийн ажлын хүрээнд дотоодын дизайнеруудыг сурталчлан олонд таниулах байдлаар дэмжсээр иржээ.