Хайрга ачсан “том тэрэг” хотод цагийн хуваариар нэвтэрнэ

994
hairga-achih
Хайрга ачсан "том тэрэг" хотод цагийн хуваарийн дагуу нэвтэрнэ

Нийслэлийн товчоодоор түүхий нүүрс тээвэрлэгдээгүй, тарвага болон хууль бус байгалийн дагалдах баялаг нэвтэрсэн зөрчил дутагдалгүй, товчоодын хяналт шалгалт хэвийн явагдаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийг хэрэгжүүлж хайрга ачсан машинуудыг оройн цагаар явуулахгүй байхыг анхааруулж, товчоодод гарч буй байцаагч, төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгч, АТШНТовчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллсан байна.

Мөн Хан-уул дүүрэг нисэхийн тойргоос биоkомбинат, шувуун фабрик хүртэлх замд хайрга ачсан том тэрэгний ачааг стандартад заасны дагуу хязгаарлаж, хотруу орох тээвэрлэлтийн хугацааг 08:00-22:00 цаг байхаар мөрдүүлж ажиллах ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу