more

Social Media

Боксын төрөлд эрх авсан анхны эмэгтэй тамирчин М.Мягмаржаргал боллоо

Токио хотод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, Дэлхий дахинд "Ковид-19" цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм. Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн …

maygmarjargal

Токио хотод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ.

Тодруулбал, Дэлхий дахинд “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм.

Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал Олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпийн наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн