МҮОХ, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран ажиллана

591
Olymp-horoo-hamtiin-ajillagaa
МҮОХ, "М-Си-Эс Кока-Кола" компанитай хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хороо М-Си-Эс Кока-Кола компанитай дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичигт М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпийн наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллахаар тусгажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулах тодорхой хөтөлбөрүүдийг явуулахаар тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа, олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэх юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу