“Дархан-99” уулын замын унадаг дугуйн наадам болно

1470
uuliin-zamiin-duguin-uraldaan-01
"Дархан-99" уулын замын унадаг дугуйн наадам болно

Ирэх онд Дарханчууд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эко хот болох зорилгоор унадаг дугуйн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд “Дугуйтай Дархан” спортын клубээс санаачлан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газартай хамтран төвийн бүсийн “Дархан-99” уулын замын унадаг дугуйн наадмыг 2020 оны 7 дугаар сард анх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү наадмаар дамжуулан орон нутгаа сурталчлан таниулах, дугуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх, брэнд ажил болгохыг зорьж байгаа аж.

~”Дархан-99″ уулын замын унадаг дугуйн наадам болно~

“Дархан-99” уулын замын унадаг дугуйн наадамд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймаг, ОХУ-ын Буриад улсын дугуйчдыг оролцуулахаар төлөвлөжээ.

“Дугуйтай Дархан” клуб нь Дархан хотод унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, нийтэд сурталчлан таниулж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн хийж, эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор байгуулагдсан бөгөөд Монголын дугуйн холбооны салбар зөвлөл болон гадаад, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг групп, клубүүдтэй нягт хамтран ажилладаг байна.

Тус клуб нь одоогоор 300 гаруй гишүүдтэй, үүнээс 50 орчим идэвхтэй гишүүнтэйгээр байнгын үйл ажиллагаа явуулж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу