“Токио-2020” олимпийн наадамд 21 тамирчин оролцох эрх аваад байна

444
tokyo-2020-erh
"Токио-2020" олимпийн наадамд 21 тамирчин оролцох эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам хөшигөө нээхэд 100 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин оролцох эрх авчээ.

Энэ жилийн “Токио-2020” олимпийн наадам урд өмнөх наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд оролцох юм.

~”Токио-2020″ олимпийн наадамд 21 тамирчин оролцох эрх аваад байна~

Түүнчлэн тамирчид олимпийн эрх авах олон улсын хуваарьт тэмцээнүүдэд хуваарийн дагуу оролцох бөгөөд “Токио-2020” наадамд оролцох тамирчдын тоо ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу