Манай улс “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо”-гоор Азид тэргүүлэв

390
uls-tord-emegteichuud
Манай улс "Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо"-Манай улс "Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо"-гоор Азид тэргүүлэвгоор Азид тэргүүлэв

Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран “Улс төр дэх эмэгтэйчүүд” тайлан-зураглалыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан байна.

Тайлан-зураглалыг жил бүр эрхлэн гаргадаг бөгөөд дэлхийн улс орнууд дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг нэгтгэн харуулдаг.

Үүнд, эмэгтэй Төрийн болон Засгийн газрын тэргүүн, улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний тооны харьцаа  IPU-UN Women Map of Women in Politics  2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 6.7 хувь нь эмэгтэй сайд нар байсан бол энэ онд 18.8 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт нь Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байгаа аж.

2021 оны тайланд дурдсанаар дэлхийн 22 улс оронд Төрийн болон Засгийн газрын тэргүүний үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал хоёр нэгжээр өссөн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар Төрийн тэргүүнүүдийн 5.9 хувь (152 орноос 9), Засгийн газрын тэргүүн нарын 6.7 хувь (193 орноос 13) эмэгтэйчүүд байна. Энэ үзүүлэлт нь Европ тивд хамгийн өндөр агаад дэлхийн 9 эмэгтэй Төрийн тэргүүнээс 5 нь, Засгийн газрын тэргүүн 13 эмэгтэйгээс 7 нь тус бүсэд байна.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу