Билли Айлиш “нэвсгэр” хувцаснаасаа салж, фэнүүдийнхээ нүдийг хужирлав

357

Билли Айлиш (Billie Eilish) олны өмнө гарахдаа үргэлж нэвсгэр, сул хувцас өмсдөг байсан тул яг тэр төрх нь бараг л түүний нэрийн хуудас болж байсан билээ. Тэгвэл залуу дуучин маань өөрийн “тухтай бүс”-ээсээ гарахаар шийдсэн бололтой. Тэрээр Лос Анжелес дахь гэрийнхээ ойролцоо бариу топ өмссөн явахдаа папарациудтай таарчээ.

Залуу дуучин хүмүүсийн нүдэнд өртөхгүй байхыг хичээсэн ч түүний олноос онцгой ногоон үс илчлээд өгөх нь тэр.  18 настай уран бүтээлч өөрийн бие галбиртаа сэтгэл дундуур байдаг учир өдөр тутамдаа хэлхгэр, сул хувцас өмсдөг гэдгээ хэвлэл, мэдээлэлд нээлттэй хуваалцаж байсан юм.  Харин одоо түүнийг байнга “томдсон” хувцас өмсдөг гэж шүүмжлэх хүн байхгүй болсон биз.
Охин бариу камисол, сул шорт, Yeezy углааш өмссөн байжээ. Тэрээр хөл хүртлээ нэг төрлийн өнгөөр зохицуулан хувцасласан байна. “Грэмм”-ийн ёслолоос таван шагнал хүртсэн дуучны фэнүүд түүний энэхүү төрхийг нь харж байгаагүй юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу