more

Social Media

Ирэх сарын 3-ны өдөр бүх нийтээр амарна

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3-ны өдрийг буюу мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэхдээ есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн байна. Халх голын 80 жилийн ойг тэмдэглэх оргил өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОХУ, Монгол Улс хамтран урлаг соёлын олон …

buh-niitiin-amralt

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3-ны өдрийг буюу мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэхдээ есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн байна.

Халх голын 80 жилийн ойг тэмдэглэх оргил өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОХУ, Монгол Улс хамтран урлаг соёлын олон чухал ажил зохион байгуулж байгаа юм. Мөн есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Монголд албан ёсны айлчлал хийхээс гадна Халх голын 80 жилийн ойн ёслолд оролцоно.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн