“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт боллоо

874
Selenge-2019
“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт боллоо

Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд боллоо.

Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог бөгөөд 5 жилийн өмнө Халхын голын Ялалтын 75 жилийн ойгоор Чойбалсан хотод зохион байгуулагдаж байсан юм. Хээрийн сургуулилтыг Чойбалсан хотын иргэд болон гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирж үзлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ахмад дайчин Я.Өсөх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевич, болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу