Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монгол Улсын соёлын элч боллоо

1146
sayantsetseg-togoldor-huurch-01
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монгол Улсын соёлын элч боллоо

Ирээдүйн нэрт төгөлдөр хуурчдыг багаас нь бэлтгэн, тэдний оломт амжилтын алтан буухиаг үргэлжлүүлсээр яваа эрхэм бүсгүй бол төгөлдөр хуурч С.Саянцэцэг.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

sayantsetseg
төгөлдөр хуурч С.Саянцэцэг.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу