Сүүлийн хэдэн өдөр сар шинийн барилдааныг тойрсон асуудлууд ард иргэдийг талцууллаа. Иргэдийн нэг хэсэг нь сар шинийн барилдааныг энэ жилдээ зохион байгуулах нь буруу гэж үзсэн бол бөхдөө хайртай нөгөө хэсэг нь өнгөрсөн жил өнжсөн юм чинь энэ жил зохион байгуулах нь зөв гэж үзэв. Монголын үндэсний бөхийн холбооноос ч УОК-т удаа дараа хүсэлтээ хүргүүлэн эцэст нь ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр 128 бөхийн сар шинийн барилдаан зохион байгуулах зөвшөөрлөө авсан. Хэдийгээр сар шинийн барилдаан явагдах тов нь гарсан ч Монгол Улсын аварга, арслан цолтнууд зодоглох эсэх нь эргэлзээтэй байна.
Хамгийн сүүлд зохион байгуулагдсан 2019 оны шороон гахай жилийн сар шинийн барилдааны түрүү бөх улсын арслан Р.Пүрэвдагва допингийн шинжилгээнд бүдэрсний улмаас ирэх долдугаар сарын 1-н хүртэл барилдах эрхээ хасуулсан бол сар шинийн барилдаанд хараахан түрүүлж үзээгүй яваа Н.Батсуурь аварга мөн допингийн шинжилгээнд бүдэрч энэ удаагийн төмөр цагаан үхэр жилийн сар шинийн барилдааныг өнжиж байна. Харин сар шинийн барилдаанд цэргийн арслан, улсын заан, улсын аварга цолтойдоо түрүүлсэн гэх түүхэн амжилтын эзэн улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн цар тахлын нөхцөл байдал болон бэлтгэл сургуулилт тааруу гэх шалтгаанаас болж барилдахгүйгээ мэдэгдэв. Тэгвэл Увс нутгийн хоёр аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нараас барилдах эсэхийг нь тодруулахад шийдээгүй байна гэв. Мөн өнгөрөгч улсын их баяр наадмаас хойш заал танхимын барилдаанд зодоглоогүй байгаа улсын арслан Ц.Содномдорж зодоглох эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрэв хоёр аварга болон Ц.Содномдорж арслан барилдахгүй гэж шийдвэл өнөө цагт ид барилдаж буй аварга, арслан цолтнуудгүй сар шинийн барилдаан явагдах болоод байна.
Э.Оюунболд аваргын барилдах эрх нь сэргэсэн тул сар шинийн барилдаанд зодоглох эсэхээ өөрөө шийднэ.
Төрт ёсны уламжлалт сар шинийн барилдаан болох шийдвэр гарсантай холбогдуулан тус барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүдийн бүртгэл өнөөдөр /2021.02.03/ 15.00 цагт дуусгавар болно.
Ч.Санжаадамба аваргын хэлснээр улсын өндөр цолтой бөхчүүд оролцохгүй байсан ч залуу шинээр гарч ирж буй бөхчүүд олон байгаа тул 128 бөхийн тоо асуудалгүй гүйцнэ гэв. Мөн тэрбээр Монголын үндэсний бөхийн холбоо цагийг нь тулгаж, сар шинийн барилдааны тов гаргалаа хэмээн буруушааж, бөхчүүдэд бэлтгэл хийх боломж, цаг хугацаа олгосонгүй гэж ярилаа.
Сүүлд гарсан мэдээллээр улсын заан М.Бадарч барилдана гэдгээ мэдэгдсэн бол улсын заан Б.Пүрэвсайхан барилдах эсэхээ шийдээгүй байгаа аж. Монголын үндэсний бөхийн холбооноос ч аймаг цэргийн цолтой чансаа өндөр 80 бөхийн нэрсийг гаргасан. Үүнд:
- а.а Э.Ууганбаяр, Төв
- а.а Э.Мөнхбаатар, Говьсүмбэр
- а.з М.Лхагвагэрэл, Завхан
- а.а Ж.Алтаншагай, Говь-Алтай
- а.а Д.Батбаатар, Завхан
- а.а Э.Баасанжав, Хөвсгөл
- а.а Г.Бадрах, Хэнтий
- а.з О.Түмэн, Увс
- а.а О.Наранбаатар, Өвөрхангай
- а.а Ц.Сандагдорж, Хөвсгөл
- а.а Х.Оргилболд, Увс
- а.а Б.Баянмөнх, Ховд
- а.а Б.Номиндалай, Сүхбаатар
- ц.а Г.Жамбалдорж, Баянхонгор
- а.а Н.Баттүвшин, Хөвсгөл
- а.а Д.Тогтохжаргал, Увс
- а.а Д.Алтанцоож, Хэнтий
- а.а Б.Батдорж, Дорнод
- а.а Ц.Төмөрцоож, Ховд
- а.а Ө.Сүхбат, Булган
- а.а Э.Нямаа, Өмнөговь
- а.а Ч.Эрдэнэсайхан, Говь-Алтай
- а.з Э.Энх-Амгалан, Булган
- а.а Т.Сайханжаргал, Говь-Алтай
- а.з Э.Мөнхжаргал, Архангай
- а.а Ш.Мөнх-Од, Ховд
- а.з Б.Түвшинтөгс, Булган
- а.з Л.Батсайхан, Өвөрхангай
- а.а Ц.Ганбат, Архангай
- а.а Б.Чинбат, Архангай
- а.а Н.Өсөхбаяр, Сүхбаатар
- а.а Б.Отгонбаатар, Говь-Алтай
- а.а Б.Тайван, Ховд
- а.а Б.Түмэндэмбэрэл, Булган
- а.а Я.Бумбаяр, Говь-Алтай
- а.а Ц.Цогт-Эрдэнэ, Архангай
- а.а Ц.Мөнхбаяр, Увс
- а.а Н.Намнансүрэн, Булган
- а.х А.Мягмаржав, Хөвсгөл
- а.н Э.Батсуурь, Хөвсгөл
- а.н Л.Энхсаруул, Увс
- а.а Э.Сумъяабат, Булган
- а.а М.Еркебулан, Баян-Өлгий
- ц.а Л.Отгонбаатар, Архангай
- а.а Б.Мөнх-Эрдэнэ Архангай
- а.а Г.Ганцоож, Хэнтий
- а.х Б.Батсайхан, Архангай
- а.а Б.Суманчулуун, Говь-Алтай
- а.н Ш.Нямсайхан, Дорнод
- а.а Б.Баатархүү, Дорноговь
- ц.н Г.Биндэрьяа, Архангай
- а.а П.Даваадорж Булган
- а.а М.Бэлгүтэй, Дорнод
- а.а Г.Төрмөнх, Дорнод
- а.а Х.Энхчулуун, Өвөрхангай
- а.а Б.Доржсүрэн, Дундговь
- а.а П.Өсөхбаатар, Завхан
- а.а Н.Батсайхан, Ховд
- а.а Н.Хүрэлсүх, Увс
- а.а И.Мандах, Төв
- а.а М.Бямбадорж, Дорноговь
- а.а Д.Эрдэнэтулга, Говь-Алтай
- а.а Т.Довчинсэмбээ, Өвөрхангай
- а.а Д.Тангад, Говь-Алтай
- а.а У.Батгэрэл, Архангай
- а.х Х.Наранбаяр, Сэлэнгэ
- ц.н Г.Эрдэнэтогтох, Увс
- а.а Б.Хаш-Эрдэнэ, Хөвсгөл
- а.н Д.Төрбаяр, Архангай
- а.а У.Береке, Баян-Өлгий
- а.а Б.Лхагвадорж, Өвөрхангай
- а.а Л.Цээсүрэн, Увс
- а.а Ш.Чинтулга, Завхан
- а.а П.Иххантай, Төв
- а.х Б.Сосорбарам, Ховд
- а.н Э.Өлзийсайхан, Хөвсгөл
- а.а Ц.Адъяа, Ховд
- а.з Ц.Бямба-Отгон, Өвөрхангай
- а.з Б.Уртнасан, Ховд
- а.а Ж.Наранбаатар, Өвөрхангай зэрэг бөхчүүд багтав.
Улс, аймаг, цэргийн чансаа өндөртэй бөхчүүдээс гадна 2020 оны заал танхимын барилдаанд өндөр амжилт үзүүлсэн сумын цолтой бөхчүүдээс ч төлөөлөл оруулах аж.
Энэ жилийн сар шинийн барилдааны зохион байгуулалтын хувьд Монголын үндэсний бөхийн холбооноос журам гаргасан бөгөөд тус журманд барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаар заагджээ. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл авах гэж МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг орлон гүйцэтгэгч, улсын гарьд И.Доржсамбуутай холбогдоход “Барилдаан болно. Гэхдээ бусад зүйл тодорхой болоогүй байна” гэв.
Ямартай ч өнөөдөр төмөр цагаан үхэр жилийн сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс ил болж, ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр тусгаарлагдаж, 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй барилдаан эхлэх ажээ.
Дашрамд сонирхуулахад, сар шинийн барилдаан нь Монгол Улсад зохиогддог үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа орох барилдаан юм. Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр зохиогддог энэхүү барилдаан нь анх 1963 онд “Нэгдэлчдийн баярын барилдаан” хэмээх нэртэйгээр зохиогдож байжээ. Тухайн үеийн анхны туулай жилийн сар шинийн барилдаанд Дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэж байсан түүхтэй