0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэх нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.auction.transdep.mn вэб сайтаас авах боломжтой. Ирэх гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 азын дугаарыг худалдана.