Хабиб Нурмагомедов ойрын 11 сарын хугацаанд гурван тулаан хийнэ

609
Хабиб Нурмагомедов
ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов

ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовыг ойрын 11 сарын хугацаанд гурван тулаан хийхээр төлөвлөж буй талаар түүний агент Али Абдель-Азиз ярьсан байна.

Хабиб надад бодлоо тодорхой хэлсэн. Эхлээд есдүгээр сарын 7-нд тулаан хийе гэсэн. Дараа нь арванхоёрдугаар сард байвал сайн гэлээ. Хэрвээ Жорж Сен-Пьер UFC-тэй асуудлаа шийдчих юм бол мөн энэ тулааныг ирэх жилийн дөрөвдүгээр сард хийе гэж ярилцсан.

Хөнгөн жинд олон өрсөлдөгч байгаа ч тэд зохих хугацаандаа хүлээх учиртай. Жил хүрэхгүй хугацаанд Эдисон Барбоза, Эл Яквинта, Конор Макгрегор нартай Хабиб тулаан хйисэн шүү дээ. Тэгэхээр Жоржтой ирэх дөрөвдүгээр сард октагонд гарчихвал сайн л байна. Хэрвээ үгүй бол өөр өрсөлдөгч олно.

Харин Конор Макгрегортой тулаан хийх тухайд бол тэр эхлээд Жастин Гейжи ч юмуу тиймэрхүү өрсөлдөгчтэй тулаан хийг. Одоогоор Конор бол зохих шаардлагад нийцсэн өрсөлдөгч биш. Үүнийг ганц би биш бид бүгдээрээ ярилцаад нэг дуугаар хэлж байгаа юм шүү. Есдүгээр сарын 7-нд Дастин Порьетэй хийх тулааны тухайд бол Абу-Дабид товлосон.

Мусульманчуудын өмнө тулаан хийж, залууст UFC-гийн аварга болох боломж бий гэдгийг харуулах нь Хабибын хувьд их чухал байгаа юм” хэмээн Хабиб Нурмагомедовын агент Али Абдель-Азиз өгүүлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу