Д.Серроне дараагийн тулалдах хүнээр Конорыг дуудлаа

786
Дональд Серроне
Д.Серроне дараагийн тулалдах хүнээр Конорыг дуудлаа

Тавдугаар сарын 6-ны өдөр Канадын Оттава хотод холимог тулааны “UFC Fight Night 151” тэмцээн болж өнгөрлөө. Энэ тулаанд Америкийн тулаанч Дональд Серроне Эл Яквинтаг шүүгчдийн саналаар (49-45, 49-45, 49-46) ялсан юм.

Тулааны дараа Серроне Ирландын алдарт тулаанч Конор МакГрегортой халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Серроне “Би гурав дараалан яллаа. Одоо би аваргын бүсний төлөө тулалдмаар байна. Конор, чи надтай зодолдмоор байгаа бол долдугаар сард үзэлцье. Хурдан хариугаа өг” гэж хэлсэн байна.

Серроне холимог тулаанд нийт 48 тулаан хийж, 36 ялалтынхаа 24-ийг нь хүнд цохилтоор ялж, 11 ялагдан, нэг тэнцсэн амжилттай. Харин Конор 25 тулалдахдаа 21 ялалтынхаа 18-ыг нь хүнд цохилтоор ялж, дөрөв ялагдсан. Конор хэдийгээр зодгоо тайлах гэж буйгаа мэдэгдээд байгаа ч энэ тулааныг тэрээр эцсийн тулаанаа болгож магадгүй байна.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу