Хамгийн том хуушуур 100кг жинтэй Крымд бий

1713

Крымын хойгт дэлхийд хамгийн томд тооцогдох 100 кг жинтэй хуушуур хийлээ хэмээн РИА “Новости” агентлаг 2017 онд мэдээлэлж байсан.

Хуушуурны урт 2.5, өргөн нь 1.4 метр болжээ. 14 кг мах, бүтэн хагас шуудай гурил орсон байна. Хедерлез үндэсний баярт зориулж Крым-Татарын уламжлалт аргаар хийхэд 18 хүн оролцжээ.

“Энэ бол нэр алдрын төлөөх уралдаан биш. Хүмүүсийг гайхшруулж, сайхан хоолоор дайлах нь бидний ажил. Энэ бол дэлхийн хамгийн том хуушуур. Бид дэлхийн рекорд тогтоолоо. Өмнөх аварга хуушуур нь 2 метр урттай байсан” хэмээн ахлах тогооч Эмиль Алиев өгүүлэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу