Хотын даргын захирамжийг Баянзүрх дүүргийн АН-ын төлөөлөгчид үл тоож байна

1045

Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтайдүүргийн нэг Баянзүрх дүүргийн удирдлагын асуудалөнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Өнгөрсөндолоо хоногт Нийслэлийн Засаг даргын захирамжаарНИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийнЗасаг даргаар томилсон. Улмаар Баянзүрх дүүргийнЗасаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсанТ.Баясахыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч шинэдарга Э.Бат-Амгаланд ажлаа хүлээж авах нөхцөлбүрдүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. Нэгэнт дүүргийнИТХ хуралдаж, нийслэлийн Засаг дарга захирамжаагаргасан. Гэтэл нийслэлийн Засаг даргын захирамжийгБаянзүрх дүүргийн АН-ынхан үл тоосоор өнөөдрийгхүрлээ. Тодруулбал, 2016 онд болсон дүүргийн ИТХ-ынсонгуулийн үеэр маргаан гарч, улмаар Засаг даргаатомилж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Уг маргааныгшүүх эцэслэн шийдсэнээр өнгөрсөн сарын 23-нд тусдүүргийн хоёр тойрогт дахин сонгууль явуулсан байдаг.Тус сонгуульд МАН ялалт байгуулснаар Баянзүрхдүүрэг албан ёсны засаг даргатай болсон. Гэсэн ч өмнөх удирдлагуудын зүгээс ажлаа хүлээлгэж өгөхөөстатгалзаж, шинэ Засаг даргыг дотогш нэвтрүүлэхгүйбайсаар бас нэг долоо хоногийг үдлээ. Энэ байдлаасүүдэн Баянзүрх дүүргийн иргэд төрийн үйлчилгээг эрхтэгш хүртэж чадахгүй, газартай холбоотой санал, гомдол маргаан он дамжин үргэлжилж, хуулиас дээгүүрэрх мэдэлтэй Хорооны Засаг дарга болон төрийн шатшатны албан хаагчидтай нэгэн дүүрэг болчихоодбайна. Иргэд төрийн үйлчилгээг намчирхаж, улстөржихгүйгээр тэгш хүртээх ёстой. Гэвч тус дүүрэгтулстөржилтөөс үүдэлтэйгээ шинэ Засаг дарга ажлаахүлээж авч чадахгүй. Иргэд нь төрийн үйлчилгээгээхүлээж авч чадахгүй өнөөдрийг хүрээд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу