Weeknd-ийн шинэ төрх…

756

Дуучин Weeknd өчигдөр Save Your Tears дууныхаа шинэ видеог цацлаа. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ‘American Music Awards’-аас шагнал хүртэхдээ  нүүрээрээ битүү боолттой тайзан дээр гарч байсан юм. Харин өчигдрийн клипиндээ Weeknd шинэ дүр төрхөө шүтэн бишрэгчдэдээ харуулжээ.

Хамар, ам, хацар гээд түүний нүүр бүхэлдээ өөрчлөгдсөн нь бичлэгээс харагдсан бөгөөд шүтэн бишрэгчид нь ихэд цочирдсоноо сошиал орчинд хуваалцсаар байна. Зарим хүн түүнийг Жожертой адилтгасан бол өөр нэгэн жиргээч Weeknd-ийг Майкл Жексоны орчин цагийн хувилбар хэмээжээ.

Weeknd шинэ дүр төрхийнхөө талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй ч тэрбээр Prosthetic Renaissance мэйк-ап студитэй хамтран нүүр хувиргалт нь хийсэн нь тодорхой болжээ. Энэ талаар Prosthetic Renaissance студи инстаграмдаа пост оруулсан байна. Шинэ клипиндээ зориулж гоо сайхны мэс засалд орсон мэт нүүр хувиргалт хийсэн нь ийнхүү фэнүүдийг нь хэсэг хугацаанд шоконд оруулсан бололтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу