Манай улс Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтарна

390
davaasuren
Манай улс Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтарна

Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конгрессын хуралд оролцож буй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ төв байранд зочилж, тус агентлагийн ерөнхий захирал Франческа Ла Камертай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол улсын санаачлагаар хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах судалгааны төслийн талаар танилцуулав.

~Манай улс Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтарна~

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Франческа Ла Камер хариу хэлэхдээ IRENA агентлаг нь Монгол улсын бүс нутгийн эрчим хүчний хангамжийн талаар гаргаж буй санаачлагыг дэмжиж байна хэмээн онцлоод цаашид Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулахад төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний IRENA агентлаг нь АНЭУ-ын Абу Даби хотын Масдар хотод байрладаг бөгөөд Масдар хот нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүч ашиглах, усны хэмнэлт болон хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодит шийдлүүдийг хэрэгжүүлэн хөгжүүлж буй “ногоон байгууламж” бүхий хот юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу