“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН 51 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭМШИНЭ

563

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж “Тавантолгой түлш” ХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэр гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Уг шийдвэртэй холбогдуулан Засгийн газраас 14 хоногийн дотор “Тавантолгой түлш” ХК-ийн 5 жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулан холбогдох яам, байгууллагуудад танилцуулах үүрэг өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу