ТАЙЛАНД: ICO-д зориулсан ПОРТАЛ анх удаа дэмжигдлээ

804
thailand
ICO-д зориулсан ПОРТАЛ анх удаа дэмжигдлээ

Тайланд улс анх удаа ICO-д зориулсан портал ажиллуулахаар зөвшөөрлийг нь олгосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг порталуудыг нэвтрүүлж байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

Юуны түрүүнд токенуудыг сортлон шигших, төслийн тогтвортой байдлыг нь хангах, know-your-customer процессыг баталгаажуулах зорилготой ажээ. Тайланд улсын Үнэт цаас ба арилжааны хорооны (SEC) захирлуудын зөвлөл нь ийнхүү улсынхаа анхны ICO порталыг баталсан байна.

Порталыг илүү энгийн байдлаар тайлбарлавал, ICO гаргах гэж байгаа хувь хүмүүс/байгууллагууд нь ICO-гийн порталаар баталгаажсаныхаа дараа л Тайландын үнэт цаас ба арилжааны хороонд хүсэлтээ гаргах эрх бүрдэнэ. Мөн веб сайт дээр боломжит ICO-гийн хөрөнгө оруулагчдын мэдээллийг оруулсан байна.

ICO-д хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагын хувьд тухайн хөрөнгө оруулагч нь хамгийн багаар бодоход 2.21 сая ам.долларын өмчтэй, аль эсвэл багадаа 25 сая Бахтын хөрөнгө оруулалттай байх шаардлагатай.

Ямартай ч, одоогоор 7-8 компани SEC (Тайландын үнэт цаас ба арилжааны хороо)-тэй ICO портал ажиллуулах талаар зөвлөлдөж байгаа юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу