more

Social Media

“Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар болно

Татварын ерөнхий газар нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ТЕГ, ТМЗН, Япон Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Япон Улсын Чиба мужийн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг хамтран энэ сарын 10-нд “Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах гэж байна. ~“Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн …

japan-mongolia-hamtarsan-seminar

Татварын ерөнхий газар нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ТЕГ, ТМЗН, Япон Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Япон Улсын Чиба мужийн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг хамтран энэ сарын 10-нд “Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах гэж байна.

~“Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар болно~

Энэхүү семинарт Монгол Улсын татварын хяналт шалгалтын процесс хэрхэн явагдаж байгаа, түүнд татварын зөвлөхүүдийн оролцоо ямар байдаг, Япон улсад энэ процесс хэрхэн явагддаг талаар илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцох юм.

Семинар 10 дугаар сарын 10-нд 14.00 цагаас Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн танхимд болох ба Татварын алба, татвар төлөгчийн төлөөлөл, Монгол, Японы татварын зөвлөхүүд оролцоно.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн