НОБГ-ын явуулын сургалтын танхим Дундговь, Өмнөговьд явж байна

782
yawuuliin-surgaltiin-tanhim-2019
НОБГ-ын явуулын сургалтын танхим Дундговь, Өмнөговьд явж байна

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.

~НОБГ-ын явуулын сургалтын танхим Дундговь, Өмнөговьд явж байна~

Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор явуулын сургалтын танхимаар сургалт хийсэн юм.

Явуулын сургалтын танхимаар иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг зохион байгуулж, 1500 орчим иргэнийг хамруулсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу