Оскар 2020: Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим

2219

Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим /Best Original Score/ шагналыг 1935 онд буюу 7 дахь удаагийн Оскараас хойш жил бүр гардуулж байгаа юм.

Сонирхолтой баримтууд

Уг шагналын төрөлд хамгийн олон удаа буюу 47 удаа нэр дэвшсэн уран бүтээлч бол Star Wars, E.T. the Extra-Terrestrial, Schindler’s List, Jaws, Home Alone, Jurassic Park гэх мэт олон шилдэг, алдартай кинонуудын хөгжмийг бичиж байсан, 60 гаруй жил уг салбарт ажиллаж байгаа домогт хөгжмийн зохиолч John Williams юм.

Домогт хөгжмийн зохиолч John Williams

Уран бүтээлч Alfred Newman-ын нийт 41 удаа нэр дэвшин 9 удаа ялагчаар тодорч байсан нь уг шагналын төрлийн дээд амжилт юм. Мөн Alfred Newman-ын 2 төрсөн дүү болон түүний хүүхдүүд, дүү нар бүгд хөгжмийн зохиолчид бөгөөд Newman-ын гэр бүл бүх хөгжмийн төрлүүдэд нийтдээ 95 удаа нэр дэвшсэн нь мөн Оскарын түүхэн амжилт юм.

9 удаагийн шагналт Alfred Newman 1944 оны Оскараар
  • Alfred Newman /1900 – 1970/ – 45 удаа нэр дэвшиж 9 удаа ялагч болж байсан
    • David Newman /1954 – / – 1 удаа нэр дэвшиж байсан (Anastasia – 1997)
    • Thomas Newman /1955 – / – 15 удаа нэр дэвшиж байсан (2020 онд Шилдэг хөгжим төрөлд нэр дэвшээд байгаа)
  • Robert Newman /1903 – 1982/ – Кино продюсер, гүйцэтгэх ажилтан байсан
  • George Newman /1904 – 1987/
  • Estelle Fingerheart (Newman) /1906 – 1990/
  • Marcus Newman /1908 – 1980/ – Хөгжмийн зохиолчдийн агентаар ажиллаж байсан
  • Emil Newman /1909 – 1984/ – 1 удаа нэр дэвшиж байсан (Sun Valley Serenade – 1941)
  • Sylvia Tune (Newman) /1912 – 2015/
  • Irving Newman /1913 – 1990/ – Эмч мэргэжилтэй байсан
    • Randy Newman /1943 – / – 20 удаа нэр дэвшиж 2 удаа ялагч болж байсан (2020 онд 2 төрөлд нэр дэвшээд байгаа)
  • Lionel Newman /1916 – 1989/ – 11 удаа нэр дэвшиж 1 удаа ялагч болж байсан
    • Jenifer Carollo (Newman) – Мэргэжлийн балетчин
      • Joey Newman /1976 – / – Кино хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн найруулагч
2020 онд Оскарт 1 төрөлд нэр дэвшээд байгаа Thomas Newman болон 2 төрөлд нэр дэвшээд байгаа түүний үеэл Randy Newman

Өмнөх удаагийн ялагч

Өнгөрөгч оны буюу 91 дэх удаагийн Оскараар Black Panther кинонд зориулж бичсэн хөгжмөөрөө хөгжмийн зохиолч, продюсер Ludwig Göransson Шилдэг хөгжим шагналыг хүртсэн билээ. Түүний анхны Оскарын шагнал байсан бөгөөд Швед хөгжмийн зохиолч маань реппер Childish Gambino-ийн продюсераар олон жил ажилласнаараа мөн алдартай билээ.

Оскарын ялагч Ludwig Göransson, Black Panther киноны жүжигчид болох Michael B. Jordan болон Chadwick Boseman нарын хамтаар 91 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын үеэр.

Одоо тэгвэл энэ жилийн нэр дэвшигчид, уран бүтээлүүдтэй танилцацгаая!

Best Original Score

Hildur Guðnadóttir – Joker
Alexandre Desplat – Little Women
Noah Baumbach (dir.), Randy Newman – Marriage Story
Sam Mendes (dir.), Thomas Newman – 1917
J. J. Abrams (dir.), John Williams – Star Wars: The Rise of Skywalker

Энэ жил нэр дэвшсэн уран бүтээлүүдээс аль уран бүтээл таны чихэнд хоногшсон бэ? Та аль уран бүтээлчийг Оскарын шагнал хүртээсэй гэж дэмжиж байгаа вэ?

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Монголын цагаар 2 сарын 10-ний өглөө 06:00 цагт эхэлнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу