Оскар 2020: Кинонд зориулж бичсэн шилдэг дуу

2118

1935 онд болсон буюу 7 дахь удаагийн Оскараар анх Кинонд зориулж бичсэн шилдэг дуу /Academy Awards for Best Original Song/ шагналыг гардуулж эхэлсэн байдаг.

Бусад шагналуудын төрлүүдтэй адилхан Шилдэг дуу төрөлд олон өөрчлөлтүүд орж байсан байдаг. 1945 он хүртэл уг төрөлд нийт хэдэн ч дуу нэр дэвших боломжтой байсан, энэ дүрмийг дагасан сүүлийн жил болох 1945 онд л гэхэд 14 дуу нэр дэвшиж байсан байдаг.

Харин 1946-аас 2011 оны хооронд дундаж үнэлгээний системээр номинацуудыг сонгодог байсан, энэ үед ихэнхдээ 5 дуу нэр дэвшдэг байсан ч 2011 онд ердөө 2 дуу нэр дэвшсэнтэй холбогдуулж дүрмийг дахин шинэчилсэн. Шинэчилсэн дүрмийн дагуу жил тутамд Академи хүлээн авсан бүтээлүүд дундаас 3 эсвэл 5 бүтээл сонгож нэр дэвшүүлж байгаа. Шалгуур давах бүтээл байхгүй бол Шилдэг дуу номинацгүйгээр Оскар болно.

Оксарын түүхэнд Шилдэг дуу шагналыг анх удаа хип-хоп дуу авсан нь Three Six Mafia хамтлагийн “It’s Hard Out Here for a Pimp” дуу байв. Уг бүтээл нь 2004 онд нээлтээ хийсэн “Hustle & Flow” киноны дуу юм.

Оскарын шагнал нь дууны хөгжмийг бичсэн уран бүтээлч болон үгийг бичсэн зохиолчдод очдог. Дуулсан уран бүтээлч хэрвээ дууны продакшн, бичих процессод оролцоогүй бол Оскарын цом хүртэхгүй.

Нэр дэвшсэн бүтээлүүд ихэнхдээ шагнал гардуулах ёслол дээр дуулагддаг. Уран бүтээлчид шагнал гардуулах ёслол дээр ирэхгүй, нэр дэвшсэн бүтээлээ дуулахгүй өнгөрөх тохиолдол цөөн гардгийн нэг нь өнгөрсөн жилийн Оскарт нэр дэвшсэн “All the Stars” дуугаа реппер Kendrcik Lamar болон R&B, Soul дуучин SZA нар дуулаагүй нь байсан юм.

Дуучин Lady Gaga өөрийн гол дүрд тоглосон A Star is Born киноны “Shallow” дуугаараа Шилдэг дуу шагналыг 91 дэх удаагийн ОСкарын шагнал гардуулах ёслол дээр хүртсэн.

Ингээд энэ жилийн буюу 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын Кинонд зориулж бичсэн Шилдэг дуу номинацад нэр дэвшсэн бүтээлүүдтэй танилцъя.

Best Original Song

 

  • Дуу: “I’m Standing with You”
  • Дуучин: Chrissy Metz
  • Дууны үг, хөгжмийг: Diane Warren ( 11 дэх удаа нэр дэвшиж байгаа, нэг ч удаа Оскар хүртэж байгаагүй )
  • Кино: Breakthrough

Эдгээр 5 дууны аль нь танд хамгийн их таалагдав? Аль дуу нь Оскарын шагналыг хүртэх бол? Сэтгэгдлээ хуваалцаад share хийгээрэй!

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Монголын цагаар 2 сарын 10-ны өглөө 06:00 цагт эхэлнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу