Game of Thrones цувралын талархал

986

Миний хамгийн хайртай 10 цуврал:

Atlanta (2016 – )
Avatar: The Last Airbender (2005 – 2008)
The Legend of Korra (2012 – 2014)
Breaking Bad (2008 – 2013)
The Expanse (2015 – )
Futurama (1999 – 2013)
Fullmetal Alchemist: Brotherhood (2009 – 2010)
Game of Thrones (2011 – 2019)
Narcos (2015 – )
Legion (2017 – 2019)

/in no specific order/

Энэ хэдийн маань 5 нь аль хэдийн дууссан.

3 нь идэвхтэй үргэлжилж байгаа бол 2 нь энэ жил дуусаж байна.

1 нь, магадгүй хамгийн хайртай цуврал минь маргааш өглөө сүүлчийн анги нь анх удаа цацагдаад дуусах гэж байна. Хамгийн сүүлчийн удаа шинэ анги үзнэ гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байгаа.

2012, 2013 оны үед олон хүнээс сонсож байсан ч телевизийн цуврал үзэх сонирхолгүй байсан тул үздэггүй байлаа.

Харин анх 2014 онд Breaking Bad гэх masterpiece цувралыг анх үзэж дуусгасан мөчөөс хойш телевизийн цуврал үзэх дуртай болсон байдаг, гэвч тэр үед Game of Thrones үзэхгүй явсаар л байсан.

Зүгээр л хангалттай сонирхол хөдлөөгүй бас судлаагүй. Нээх тоохгүй өнгөрөөгөөд оронд нь Arrow, The Flash, Gotham эд нарыгаа үздэг байлаа. Харин харамсах зүйл бол байхгүй ээ. Энэ цувралууддаа их дуртай байсан тэр үед.

Яг Game of Thrones-н хувьд анх 2016 оны 6 сарын 13нд үзэж эхлээд, гүйцээд, 6 сарын 20нд анх удаа шинэ анги гарахад нь өглөө HBO-оор шууд үзэж байлаа. Тэр анги нь Battle of the Bastards.

Үзэж дуусчхаад шууд л torrent-оор татаж дахин дахин үзэж байснаа тод санаж байна, дараагийн анги болох The Winds of Winter бол телевизийн урлагийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг гэж би хувьдаа боддог.

Season 6 дууссаны дараанаас эхлээд харин ёстой байж болох бүх л review, анализ, таамаг, түүх болон ертөнцийн талаарх мэдээллүүдийг уншиж, сонсож, үзэж эхэлсэн. Одоо ч хэвээрээ. Ер нь 2016 оноос хойш энэ цувралд, энэ ертөнцөд дурласан гэх үүдээ.

Энэ цуврал байгаагүй бол, энэ цувралыг үзээгүй байсан бол, хувь хүний хувьд, би гэдэг хүн одоогийн байгаагаасаа дор байх байсан.

Энэ цуврал намайг энэ гайхамшигтай урлагт улам дурлуулж, сэтгэлгээг маань нээж өгч, тэс өөр ертөнцөд аваачиж амьдруулсан.

Дуртай зүйлийнхээ төлөө үнэнчээр, тогтвортой зүтгэвэл амжилтад хүрдэг гэдгийг энэ цуврал ойлгуулж өгсөн.

Game of Thrones цуврал зөвхөн телевизийн урлагийн гэлтгүй, кино урлаг, pop culture-г MCU-тэй хамт оронгоор нь эргүүлж, 2010 аад оныг тэр чигээр нь тодорхойлсон энэ гайхамшигтай дэлгэцийн уран бүтээлийн маань хамгийн сүүлчийн анги 8 цагийн дараа цацагдаж эхлэх гэж байна.

Үнэндээ одоо хүртэл итгэж өгөхгүй л байгаа ч тэсэн ядан хүлээж байна. Энэ цувралд би дэндүү хайртай.

Game of Thrones цувралаас хатуу шүүмжлэх зүйл хэд хэд бий ч магтах, хайрлах ёстой талууд нь харьцуулалт үгүй. Энэ цувралын гүйцэтгэл, продакшн дизайн, костюм дизайн, жүжиглэлт, хөгжим, визуал эффект, зураг авалт, эвлүүлэг, найруулга, зохиол, диалог гээд бүх талаараа дэндүү гайхамшигтай.

Энэ гайхамшигтай ертөнц, дүрүүд, зохиолыг бичсэн George R. R. Martin-д, орчин цагийн агуу хөгжмийн зохиолч Ramin Djawadi, мөн энэ төвөгтэй, олон дүртэй, дэлгэцийн бүтээл болгох боломжгүй гэгдэж байсан зохиолыг дэлгэцийн урлагийн бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлүүдийн нэг болгож сэдэвлэж, гүйцэтгэж цадсан David Benioff & D. B. Weiss 2-т талархаад барахгүй. Мэдээж бүх найруулагчид, гайхалтай авьяастай жүжигчид, техникийн болон арын албанд энэ олон жил ажилласан мянга мянган уран бүтээлчид, ажилчид, гүйцэтгэгчдийн нөр их хөдөлмөрт талархсанаа илэрхийлмээр байна.

Дууслаа шүү дээ……….

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу