“Mission: Impossible” киноны дараагийн ангид жүжигчин Nicholas Hoult нэгдлээ

1226

Бидний сайн мэдэх Warm Bodies, X-Men франчайз, Mad Max: Fury Road зэрэг кинонуудад тоглосон залуухан жүжигчин Nicholas Hoult 24 жилийн турш үргэлжилж байгаа алдартай франчайз Mission: Impossible-н дараагийн ангид тоглохоор боллоо. Харин түүний дүрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч эсрэг дүр байх болов уу гэсэн таамаг байгаа аж.
Найруулагч Christopher McQuarrie (Mission: Impossible – Rogue Nation, Mission: Impossible – Fallout) өөрийн инстаграмдаа энэ мэдээллийг нийтэлсэн байна.
Mission Impossible киноны дараагийн буюу 7, 8-р ангийн зураг авалт зэрэг явагдах бөгөөд Tom Cruise нууц ажилтан Ethan Hunt -н дүрээр эргэн ирж харин найруулагч Christopher McQuarrie 2 ангийг тус тус найруулах юм байна. Одоогоор жүжигчин Pom Klementieff (Mantis дүрээр Marvel Cinematic Universe-д), Shea Whigham (Sicario: Day of the Soldado), Hayley Atwell (Agent Carter дүрээр Marvel Cinematic Universe-д), Nicholas Hoult нар дараагийн ангиудад тоглох болсон нь албан ёсоор зарлагдаад байгаа билээ. Киноны 7-р анги ирэх оны 7 сарын 23нд, 8-р анги 2022 оны 8 сарын 5нд нээлтээ хийх товтой байгаа юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу