more

Social Media

Буддаг ном томчуудад илүү хэрэгтэй…

Уур бухимдал, стресс ядаргаанаас сэргийлэх нэгэн сонирхолтой аргыг судлаачид тогтоогоод байна. Энэ нь бяцхан хүүхдүүдийн гарыг зүгшрүүлэх зорилгоор ашигладаг буддаг номыг томчууд стрессээс сэргийлэх зорилгоор хэрэглэж болох ажээ. Аливаа хэлбэр дүрсийг өнгөөр будах нь санаа сэтгэлийг тайвшруулж, бухимдал дагуулсан аливаа асуудлыг мартахад тусалдаг байна. Мөн өнгөөр ялган будах үед хүний зүүн тархи ажиллаж, улмаар уур …

Уур бухимдал, стресс ядаргаанаас сэргийлэх нэгэн сонирхолтой аргыг судлаачид тогтоогоод байна. Энэ нь бяцхан хүүхдүүдийн гарыг зүгшрүүлэх зорилгоор ашигладаг буддаг номыг томчууд стрессээс сэргийлэх зорилгоор хэрэглэж болох ажээ.

Аливаа хэлбэр дүрсийг өнгөөр будах нь санаа сэтгэлийг тайвшруулж, бухимдал дагуулсан аливаа асуудлыг мартахад тусалдаг байна. Мөн өнгөөр ялган будах үед хүний зүүн тархи ажиллаж, улмаар уур уцаар багасдаг ажээ.

buddag-nom
Аливаа хэлбэр дүрсийг өнгөөр будах нь санаа сэтгэлийг тайвшруулдаг байна

Тиймээс огцом түргэн ууртай хүмүүст сэтгэл зүйчид буддаг номыг санал болгож байна. Тун бүтээлчээр уураа гаргах нь цаашлаад хүний сэтгэн бодох чадварт эергээр нөлөөлж, илүү бүтээлч, соргог болгодог байна. Сүүлийн үед барууны улсуудад буддаг ном хамгийн их гүйлгээтэй байх болсон бөгөөд зөвхөн хүүхдэд зориулагдаагүй нь ийн батлагджээ. Та бас туршаад нэг үзээрэй.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн