Зөв харилцаатай, урт настай гэр бүлийн нууц нь УУЧЛАЛ…

1202
ger-bul-hariltsaa-01
Зөв харилцаатай, урт настай гэр бүлийн нууц нь УУЧЛАЛ...

     Зөв харилцаа бол урт удаан гэрлэлтийн үндэс суурь гэдгийг бид мэдэх ч амьдрал дээр хэрэгжүүлдэг нэгэн цөөн. Харилцан нэгнээ ойлгож, хүндэтгэж чадвал гэр бүл тойрсон олон асуудал тэгтлээ хүнд хэцүү санагдахгүй л болов уу. Зөв харилцааг бий болгоход их энгийн зүйлээс эхэлдэг. Энэ бол уучлалт гуйж, асуудлыг уур бухимдлаар биш, эв зүйгээр ойлголцох явдал юм.

Үнэхээр энэ амьдралаа урт удаан байгаасай гэж хүсч байгаа бол буулт хийж, нэгэндээ “Намайг уучлаарай, миний буруу” хэмээн хэлж сурах. Ялангуяа, эмэгтэй хүн хэчнээн уурсаж байвч эелдгээр хэлсэн ганцхан энэ үгэнд уярч зөөлөрдөг юм шүү. Мэдээж өөрийн хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйна гэдэг хэцүү ч энэ удаа уучлалт гуйхын үнэ цэнийг хуваалцаж байна. Би буулт хийхгүй гээд зөрүүдлээд суугаад байвал асуудал улам хүндэрнэ үү гэхээс хөнгөрөхгүй гэдгийг санаж, нэгнээсээ уучлалт гуйж сурахыг уриалъя!

УУЧЛААРАЙ гэдэг үгийн цаана юу байдаг бол…

Гэр бүлийн амьдралд маргалдаж мэтгэлцэх асуудал олон. Маргалдахгүй сайхан явж байгаад нэг их айхтар муудалцах хосууд байх аар саархан зүйлээс болж өдөр бүр муудалцаж байдаг хосууд ч бий. Нэг нэгнээ үл ойшоосон энэ харилцаа гэр бүлийн амьдралын амар амгаланг эвдэнэ үү гэхээс аз жаргал авчрахгүй. Маргалдаж муудалцсанаар биеэ илүү ойлгодог гэж ярьдаг ч заавал ийм сөрөг харилцааг үүсгэж, биесээ таних хэрэгтэй юм гэж үү? Үүнийг хэн ч хүсэхгүй нь мэдээж боловч үнэндээ нэгэндээ буулт хийх нь даанч ховор.

Тиймээс гэр бүлдээ амар тайван байдлыг авчрахын тулд та хоёрын аль нэгнээс нь л жаахан ухаан буюу зориг гаргачихад асуудал өндөрлөчих болно. Энэ бол гэрийнхээ эерэг уур амьсгалыг эвдэхгүйн төлөө гаргасан чиний том зориг байх төдийгүй ийн зориг гаргахад чиний зөв, буруу огт хамаагүйгээр эелдгээр ганцхан “Намайг уучлаарай” гээд хэлчихэд л хангалттай. Энэ үгийг огтхон ч дутуу үнэлэх хэрэггүйгээр барахгүй энэ үгний цаана маш их ухаан агуулагдаж байдгийг ханьтайгаа эвлэрсний дараа ойлгож, биеэр мэдрэх болно. Үгний үнэ цэнэ гэж энэ.

Оргүй хоосон сэтгэлээс гарсан үг ор мөргүй л байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ УУЧЛАЛ хүс…

Үг бүхэн амьтай гэж ярьдаг нь оргүй хэлсэн үг биш юм шүү. Үгний утгаас гадна хэлж буй хүний сэтгэл зүйн байдал үгэнд амь оруулж, тухайн хүндээ нөлөөлдөг. Тэгвэл оргүй хоосон сэтгэлээр хөндий хэлсэн “Уучлаарай” гэсэн үг ямар ч амьгүйгээр сонсогдож, уучлах сэтгэлийг төрүүлж чадахгүй гэсэн үг.

Тиймээс “Уучлаарай” гээд л гуйчихвал хангалттай гэсэн бодол том эндүүрэл болох нь байна шүү. Үнэхээр хэрэлдэж муудалцаж байгаа утгагүй энэ асуудлыг хурдхан дуусгаж, хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахгүй байхын тулд чин үнэнчээр уучлалт гуй. Ингэж гуйсан үг эвлэрэхийг үнэхээр хүсч байна гэсэн мэдрэмжийн хамт хань дээр чинь очих болно.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу