Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлт ирэх даваа гаригт эхэлнэ

1034

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38 232 зургаан настан элсэх юм байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдынхаа бүртгэлийг ирэх даваа гариг буюу энэ сарын 13-наас эхэлж, энэ сарын 27 хүртэл зохион байгуулна.

Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

Элсэлтийн явцын мэдээг  2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж олон нийтэд  мэдээлэх бөгөөд элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг, эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу