Хамгийн олон хүн харсан ТҮҮХЭН зураг

3011
tuuhen-zurag-01
Дэлхийн хамгийн олон хүн харсан ТҮҮХЭН зураг

1996 онд Калифорнид авсан хамгийн гайхамшигт байгалийн зургийг Windows XP-ийн стандарт суурийн дэвсгэр зураг болгон сонгосон. 21-р зууны эхний арван жилд энэхүү гэрэл зургийг дэлхийн хамгийн их хүн харсан гэж үздэг.

Энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Чарльз О Риер, Калифорны “Напа” хөндийд усан үзмийн мод тарихын өмнө энэ зургийг авсан байжээ. Серенитийн толгод дээр ямар мод бут үгүй байсан бөгөөд усан үзмийн тариалан байгуулахаар 1990-ээд оны эхээр эдгээр усан үзмийн моднуудыг суулган эдүгээ хэдэн жилийн турш ургац хурааж авч байгаа аж.

Чарльзыг гэрэл зураг авах үе буюу 1996 оны 1-р сард толгод нь өтгөн ногоон зүлгээр бүрхэгдсэн газрын диваажин байлаа.

Сонирхолтой нь 2006 оны арван нэгдүгээр сард Голдин+Сэннеби урлагийн төсөл Сонома хөндийд байрлах нэгэн үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийсэн бөгөөд тэндээс арваад жилийн дараа яг ижил цэгт After Microsoft-ийн хоёр дахь дэлгэцийн зургийг авчээ.

сүүлчийн зураг авалт болсон бөгөөд эдүгээ усан үзмийн модоор бүрхэгдсэн хөндийн зураг түүхэнд үлдсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу