IQ бус EQ чадвар яагаад чухал бэ?

2545

“Монголчуудын IQ яагаад өндөр яагаад өндөр байдаг вэ” гэсэн гарчигтай нийтлэл Шведийн сонинд гарчээ. Уг нийтлэлд “Хээр талд амьдардаг монголчууд амьд явахын тулд IQ өндөртэй байх шаардлага тулгарсан. Модон дахь гадил газарт унаад ирдэг эквадор орчмынх шиг биш тул шалгарлаар энэ чадвар нь өндөр хэдий ч тухайн улс нь барууны орнууд шиг хөгжиж чадаагүй л байна” хэмээн бичсэн байна.

Монголчуудын IQ одоо ч өндөр байгааг олон улсын Оюун ухааны спортын наадмаас жил дараалан хүртэж буй олон шагнал, тэргүүн байруудаас харж болно. Мэдээж хүний оюун ухааны чадвар буюу IQ чухал хэдий ч сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад EQ чадварыг голчлон авч үздэг болжээ.

Хүний амжилт IQ-аас илүү EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг тухай олон судалгаа бий. Тухайлбал, Харвардын эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар хүний амжилтын ердөө 20-25 хувь нь IQ-аас, үлдсэн 75-80 хувь нь EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг гэсэн дүн гарсныг EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяа хэллээ.

IQ ба EQ гэж юу вэ? Ялгаа нь юунд оршдог вэ? IQ бол бид шинэ зүйлийг хэрхэн хурдан сурах, мэдээллийг хэрхэн удаан тогтоох, дүн шинжилгээ хийх зэрэг оюун ухааны чадварууд ордог. Гэтэл амьдрал дээр оюун ухааны чадвар өндөртэй боловч бусадтай зохицож чаддаггүй, нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй, аз жаргалгүй олон хүмүүс байдаг байна. Эсрэгээрээ EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар өндөртэй хүмүүс аз жаргалтай, амьдралд илүү хайртай байдаг байна. Гэхдээ энэ нь IQ хэрэггүй гэсэн үг биш л дээ. Харин өөрийн оюун ухааны ба сэтгэл хөдлөлийн чадвараа хөгжүүлж, тэнцвэртэй орших нь чухал хэмээн үзэж байгаа нь юм. Монголчуудын уламжлалт гүн ухаанд үүнийг орон зайндаа эзэн байх ур чадвар гэж үздэг байжээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг зүйр үгтэй монголчуудын хувьд энэ төрлийн чадварыг огт хөгжүүлэхээ больсон буюу орхигдсон гэж хэлж болох юм байна. Ямар ч сургуульд хүнийг “Тэсвэр тэвчээр, уур хилэн, баяр хөөр, мэндлэх харилцах соёл, сэтгэл хөдлөл”- өө удирдах чадвар олгодоггүй. Энэ эрхэм чанаруудыг бага насанд нь олгодог болохыг судлаач, багш нар ярьж байна.

IQ бус EQ чадвар яагаад чухал болов

EQ институтийн захирал Ц.Алтансор

Үнэндээ хэрэв хүүхэд багаасаа өөрийгөө таньж мэдэж, сэтгэл хөдлөлөө удирдаад, тэдэнтэйгээ зөв харилцаад сурчихвал өнөөдөр, хэзээ хойно “НЭГ ХОРОМ ТЭВЧЬЕ” уриатай уураа барьж сурах компанит ажлыг нас биед хүрсэн хүнд төр засгаас нь заагаад суух хэрэг гарахгүй л болов уу. Хүнийг хүн байлгая, хүнлэг болгон төлөвшүүлье гэвэл онц дүн, дуржигнатал цээжилсэн хэдэн үг, тоо биш өөрийгөө таньж эхлэх процесс хамгийн чухал…

Энэ чиглэлээр Монголдоо ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч тэрээр,“Өнгөрсөн намар юм даа, энэ талаар ярьсан ярилцлагын маань доор нэгэн эмэгтэй “Хүүхэд бага насандаа өөрийгөө таньж мэднэ гэж юу байхав дээ, хүний уураг тархи 22 нас хүрч байж сэтгэл хөдлөлөө мэдэж, удирдаж чаддаг болдог, худал зүйл ярилаа” гэсэн агуулгатай бичсэн байсан юм. Би ч тухайн үед тэр хүнд тайлбарласан хариу бичээд өнгөрсөн боловч яаж энэ ойлголтыг өөрчлөх вэ, эцэг эхчүүд хүртэл ингэж бодоод байгаа юм чинь яаж хүүхдээ багаас нь ойлгож, сонсож, тэдний мэдрэмжийн талаар ярилцаж, түүнийг яахан хүндэтгэх билээ гэж сэтгэл гонсойсон” гэж байлаа.

Тайлбарлахын тулд боловсролын төвийн багшийн хэлсэн нэг төрлийн ажлыг хийж буй хоёр өөр хүнээр жишээг авъя. Хоёулаа бүтээлчээр хөдөлмөр зарцуулаад ажиллаж байна.

Гэхдээ нэг нь цаг нөхцөөхийн тулд эсвэл маш ууртай, дургүй байдлаар хийж болно. Нөгөөх нь маш өгөөмөр сэтгэлээр миний хийсэн аяганд бусад хүмүүс ууна ч гэдэг юм уу эерэг хандлагаар хийж байна. Энэ хоёр хоёулаа аяга хийсэн боловч хандлагын ялгаа энд гарч, EQ утга учир оршиж байгаа аж. Тиймээс ч BBC агентлагийн мэдээлснээр

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 99 хувь, менежерүүдийн 95 хувь, ажилтнуудын 99 хувь нь EQ өндөртэй хүн ажилтан шалгаруулахад маш чухал үзүүлэлт болно

гэж хариулсан байна. Учир нь үүнийгээ хөгжүүлсэн хүмүүс өөрийгөө зөв илэрхийлж стресст өртөхгүй байхаас гадна ажлын амжилтын амин чухал үзүүлэлт болох багаар ажиллах чадвар өндөртэй байдаг нь аль хэдийн нотлогджээ.

“Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа “ хэмээн монголчууд эртнээс зүгээр ч нэг хэлж байгаагүй бололтой.

EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяа

EQ өндөртэй хүн стресст бага өртдөг, бусдын нөлөөнд автдаггүй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу