А.Баярцэцэг: Гарбөмбөг хамгийн төгс гоо сайхныг хөгжүүлдэг

miss-bayrtsetseg-09
     “Хөөрхөн хүүхэн хоосон толгойтой” гэдгийг харин ч нэг үгүйсгэх зүс царай, эрдэм боловсрол, авьяас чадвараараа цойлдон гарч ирсэн загвар өмсөгч, жүжигчин бол А.Баярцэцэг.

     “Хөөрхөн хүүхэн хоосон толгойтой” гэдгийг харин ч нэг үгүйсгэх зүс царай, эрдэм боловсрол, авьяас чадвараараа цойлон гарч ирсэн загвар өмсөгч, жүжигчин бол А.Баярцэцэг.

Охид, эмэгтэйчүүдэд авьяас, хөдөлмөрч байдал, гоо сайхан, аливаа зорилгынхоо төлөө тууштай зүтгэж байгаагаараа үлгэрлэдэг хэмээн түүнийг тодотгон сайшаах хүмүүс цөөнгүй. 

Тэрээр маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, залуу насны гоо сайхнаараа загварын салбарт хүчээ үзэж, кино урлагт хөл тавьж амжсан амжилтаар цойлон яваа энэ бүсгүй яах аргагүй өнөөгийн Монгол охидын эерэг сайхан дүр. 

“Бидний идэж буй хоол хүнс эрүүл мэндтэй маань шууд холбоотой. Тиймээс эрүүл байхын тулд идэж буй хоол хүнсэндээ анхаарч, аль болох эрүүл хооллож хөнгөн шингэн байж чадна”

А.Баярцэцэг, орой хүнд хоол, мөн ядарсан үедээ их идэхээс эхлээд илүүдэл жин үүсэх олон шалтгаан бий. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан байнгын жингээ барих шаардлагатай байдаг.

Тэгвэл А.Баярцэцэгийн хувьд жин нэмэх гээд ирвэл эхлээд идэж буй хоол хүнсэндээ анхаарч, үүний дараа илүү хөдөлгөөнтэй байхыг чухалчилдаг.

Шарсан, хуурсан хоолноос татгалзаж, ногоо ихтэй жигнэж болгосон хоол идэхийг хэлж буй.

Ус бол бие эрүүл байх эх үндэс учраас өдөрт багадаа л 2 литр ус уудаг бөгөөд элдэв гаазтай, хийжүүлсэн ундаанаас бүр мөсөн татгалзжээ.

 

ӨГЛӨӨНИЙ ХООЛЫГ ӨӨРТӨӨ

Өглөө сайн идэхийг чухалчилдаг түүний өглөөний цай жүржийн шүүс, ногоон цай уухаас эхэлдэг.

Мөн хүйтэн сүүтэй овъёос, жимсний чанамалтай талх өглөөдөө иддэг. Өглөө сайн идчихээр орой нэг их хоол идмээр санагддаггүй.

ӨДРИЙН ХООЛЫГ НАЙЗДАА

Өдрийн хоолондоо махан хоол иддэг. Мах нь уургаар баялаг учир эрч хүчээ сайн сэлбэхийн тулд шөл болон ногооны салат иддэг.

Аль болох тахиа болон загасны шөл уухыг илүүд үздэг. Харин өдрийн хоолны дараа кофе уудаг заншилтай.

ОРОЙН ХООЛЫГ ДАЙСАНДАА
Жимс, тараг, ногооны зууш зэрэг хөнгөн хооллодог. Орой хийж идэх дуртай нэгэн ногооны салатныхаа жорыг энд санал болгож байна.

ЖОР: Яншуй, хушганы салат

ОРЦ: Яншуй, хушга, туна, вандуй, салатны байцаа, сонгино, цагаан цуу, оливын тос.

ХИЙХ АРГА: Орцуудаа бүгдийг нь угааж цэвэрлэсний дараа яншуй, салатны байцаа, сонгино зэргээ хэрчиж бэлтгэнэ.

Үүн дээрээ жижиглэсэн хушга, цагаан загас болон вандуй зэргээ хийгээд бага зэрэг давс, хар перец, цагаан цуу, оливын тос хийн хооронд нь холино. 3-5 минут амраагаад оройн хоол бэлэн болно.

ЭМЭГТЭЙ ХҮНД ГАРБӨМБӨГ ИХ ЗОХИДОГ

Арван жилдээ байхдаа тэрээр волейболын спортоор 4 жил тасралтгүй хичээллэсэн нь А.Баярцэцэгийн бие бялдарт эерэг өөрчлөлтийг авчирчээ. Энэхүү спортоор хичээллэх нь биеийг өв тэгш хөгжүүлэхээс гадна өндөр болгодог гэдгийг тэрээр өөрийн биеэр мэдэрчээ. Одоо ажлын ачааллаас болоод волейбол тоглож амждаггүй ч долоо хоногтоо хоёр удаа жим-д хичээллэдэг. Спортоор хичээллэдэг нь уран бүтээлчийн хувьд давуу тал болдог аж.

Балет, бясалгалаар хичээллэж байсан төдийгүй бясалгал нь оюун санааг амрааж, биед амар амгаланг авчирдаг учраас илүү их таалагдаж, өдгөө бясалгалыг өөрийнхөө амьдралын нэгэн хэсэг болгожээ.

АРЬСНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ, ЧИЙГШИЛ ХАМГИЙН ЧУХАЛ

Тайзны будалтаас киноны нүүр хувиргалт, биеийн будаг илүүтэй “хортой”.

Энэ нь арьсыг хатаадаг, чийгшилгүй болгож, батга үүсгэж, цочрол өгдөг учраас энгийн үедээ аль болох арьсаа амраахыг, өөрөөр нь амьсгалуулахыг эрхэмлэдэг.

Энгийн үед бол арьсаа гүн цэвэрлэн, хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэж, уруул, сормуусаа л буддаг.

Долоо хоногтоо нэг удаа чийгшүүлэгч маск тавин, арьс хуурайшаад ирвэл чийгшүүлэгч тос, эссенз, тоник зэргээ дарааллынх нь дагуу хэрэглэж, арьсандаа маш их чийг өгөхийг хичээдэг.

Ядарч, ачаалал ихэдсэнээс арьс бохирдож, батга гарвал нимбэгний шүүсээр арчдаг ба энэ нь амархан хатааж өгдөг хэмээн нууц жороосоо хуваалцлаа.