ШУУРХАЙ: 575 хүнээс коронавирус илэрч, халдварын тохиолдол 7589 боллоо

377
"COVID-19"-ын халдвар 575-аар нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021-03-29/

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол илэрлээ. Энэ тоо сүүлийн гурав хоног дараалан 300-гаас дээш хэмжээнд бүртгэгдэж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 210 хүнд шинжилгээ хийжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан 7589 тохиолдол болж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу