Төгс төгөлдрийн илэрхийлэл нь балет хэмээх зүйл. Амьдралыг бүхэлд нь хүүрнэх бүжгэн жүжгийн утга санаа, хөгжим, түүнийг амилуулан үзэгчдэд хүргэх бүжигчид, уран гоё хөдөлгөөнөөрөө гоо сайхан, яруу тансгийг мэдрүүлэх тэд гайхам сайхан.

Ийм л тансаг, торгон мэдрэмжийг хүмүүст мэдрүүлэх атлаа тэвчээрийн хязгаарыг гаргаж, ачааллын хүндийг дааж чаддаг гэвэл та итгэх үү.

Тайзны соёлыг тэр чигт нь амьдрал дээр буулган, олны дундаас эрхгүй ялгардаг балетчины төлөөлөл нэгэн сайхан бүсгүй бол М.Мөнхтуяа юм. Тэрээр өмнө нь ДБЭТ гоцлол бүжигчин байсан бол өдгөө БНСУ-ын “Universal” компанид ажиллаж буй юм. 

БИ ОРОЙН ХООЛ ИДДЭГГҮЙ

Хүмүүс балетчдыг ийм туранхай юм чинь бараг хоол иддэггүй байхаа гэж ярьдаг. Хоол идэхгүй байна гэж юу байхав харин бидний жин нэмэхгүй байх нэг гол шалтгаан нь байнгын дасгал сургуулилт юм.

Харин би өглөөний цай, өдрийн хоолоо сайн иддэг, орой 6 цагаас хойш юу ч иддэггүй бас ус уудаггүй.

Мөн гурил хааяа л хүнсэндээ хэрэглэдэг, болохоос элдэв жигнэмэг, нарийн боов огт хэрэглэдэггүй. Өглөө, өдрийн цагаар ус их ууж, шорвог, чихэрлэг хоол хүнснээс татгалздаг.

Энэ бүхэн амьдралын маань хэмнэлд шингэсэн дадал болсон зүйл.

БАЛЕТ, ИОГИЙН ХОСЛОЛ

Балет, иогийг хослуулах нь үр дүнтэй юм шиг санагдсан. Учир нь “Балет нь биеийг уян хатан болгож, цогцоор нь чангалж турааж өгдөг бол үүнийг иогтой хослуулснаар илүү хурдан үр дүнд хүрдэг. Мөн иог нь бие, сэтгэлийг амрааж, өөрийгөө мэдрэхэд илүү ойр дөхөм”

ӨГЛӨӨ – Өглөө босонгуутаа хоёр аяга бүлээн ус ууж, хэсэг хугацааны дараа чанасан өндөг иддэг.
ӨДӨР – Махтай далайн байцааны шөл, эсвэл бараан мах бууцайны хамт иддэг. Хажуугаар нь өргөст хэмх.


ОРОЙ – Орой махан хоол идэхгүй, хөнгөн ногоо, жимс иддэг. Гурилан бүтээгдэхүүн болон цагаан будааг долоо хоногт нэг, хоёр удаа л хэрэглэдэг.

ГОО САЙХНЫ НУУЦ БОЛ АРЬСНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ
Балетчид тоглолтонд орохын өмнө эр, эм гэлтгүй бүгд нүүрээ буддаг.

Будах будахдаа тайзны хүнд будалт байнга хийдэг учраас арьс амархан гэмтдэг.

М.Мөнхтуяа эмзэг, хэт мэдрэг арьстай.

Тиймээс арьсаа эрүүл, өө сэвгүй цэвэрхэн байлгахын тулд маш сайн цэвэрлэгээ чухал байдаг гэдгийг онцолж байна.

МӨСӨН АРЧИЛГАА
Цэвэршүүлсэн усыг хөлдөөгөөд өглөө, оройдоо нүүрээ арчдаг. Энэ нь арьсны тослогийг тэнцвэржүүлж, чангалж өгдөг.

 

НОГООН ЦАЙТАЙ УТЛАГА
Ногоон цайны хандтай буцалсан халуун усаар нүүрээ утдаг байна. Энэ нь арьсанд тэжээл чийгшил өгдөг ач холбогдолтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу