“Сайхны өмнө харц буруутай гэж үү”… Гоо төрх, галбирлаг бие хааг өөртөө бүрдүүдж, загварт манлайлж яваа бүсгүй бол Саруулын Төгс. Түүний гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй.

Тэрээр Сингапур улсдаа нэртэй “NU MODELS” загварын агентлагт ажиллаж, туршлага суусан нэгэн. Ингээд С.Төгсийн гоо сайхны ертөнцөд хамтдаа нэвтэрье…

Нэр: Саруулын Төгс

Эрхэлдэг ажил: Модель

Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм

Сайхан арьсны нууц нь арчилгаа, цэвэрлэгээ

С.Төгсөө бол мэргэжлийн загвар өмсөгч. Тиймдээ ч тайзан дээр, мөн зураг авалтуудын үеэр байнга мэргэжлийн будалтууд хийлгэх шаардлагатай болдог. Тиймээс үргэлж арьсаа өөгүй, цэвэрхэн, толигор байлгах шаардлагатай тулгардаг. Тэгвэл тэрээр арьсаа маш сайн цэвэрлэхийг эрхэмлэдэг төдийгүй энэ нь түүний сайхан арьсны нууц ажээ. Тэрээр өглөө, оройдоо нүүрээ сайтар цэвэрлээд, тоник болон эмүлс түрхдэг байна.
Гоо сайхны бүтээгдэхүүн сонголтын хувьд, үнэтэй гэхээсээ илүү өөрийн арьсны онцлогт тохирсныг нь сонгодог аж.  Мөн долоо хоногт нэг удаа арьсныхаа үхэжсэн эд эсийг арилгахын тулд гуужуулагч хэрэглэдэг, мөн нүүрэндээ чийгшил өгөхийн тулд маск тавьдаг байна.

С.Төгсийн үнэртний сонголт нь GIVENCHY “SECRET ELIXIR”

Ямар үнэртэн түрхсэн байгаагаас хамааран тухайн эмэгтэйн зан аашийг тодорхойлж болдог гэдэг.

Тиймээс үнэртэн нь эзнээ бүрнээ илтгэдэг байх нь ээ. Тэгвэл С.Төгсийн үнэртний сонголт бол Givenchy брэндийн “SECRET ELIXIR” юм.

Энэхүү ус нь түүний хамгийн дуртай, басхүү хайртай үнэртэн гэлээ.

 

Тогтмол дасгал хийж биеэ чийрэгжүүлбэл илүүдэл ЖИН аяндаа хасагдана

Хүн хоол идэхээ эрс багасгахад бие организм хүчээ алдахгүйн тулд өөхөө бага багаар шатаан, хуримтлуулж эхэлдэг. Тиймээс бие хэрэгцээтэй шим тэжээлээ нөхөхийн тулд эрүүл хооллож, мөн сайн ус уух хэрэгтэй. Мөн илчлэг ихтэй, таргалуулах гурил, гурилан бүтээгдэхүүн болон чихэрлэг хүнс, газтай, хийжүүлсэн ундаа зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. Гол нь эрүүл мэндэд тустай, өөх тос багатай эрүүл хооллох хэрэгтэй. Энэ нь жингээ хасах гэж байгаа хүмүүст хамгийн чухал. Түүнчлэн байнгын дасгал хөдөлгөөн буюу идэвхтэй амьдрал маш чухал. Үргэлж идэвхтэй хөдөлж, тогтмол дасгал хийж биеэ чийрэгжүүлбэл жингийн асуудал аяндаа БАЯРТАЙ болох болно” гэсэн юм.

С.Төгс ихэвчлэн урт дөрвөлжин, цул өнгийн будалтыг хийлгэдэг

Хэрхэн хооллодог бол…

С.Төгсийн дуртай хийгээд амтархан иддэг хоол нь паста, пицца зэрэг Италь хоолнууд. Жингийн асуудал дээр санаа зовинодоггүй байхдаа эдгээр хоолнуудыг идэхийг хүссэн тэр үедээ хүссэнээрээ иддэг байжээ.

Гэсэн хэдий ч жингээ барих шаардлагатай байгаа учраас хооллолтондоо түлхүү анхаарч байгаа гэсэн юм.
Ер нь, жингээ барьж буй эдгээр үеүддээ ямар ч давсгүй, мөн тосгүй хоол иддэг байна.

Голдуу давсгүй, тосгүй тахианы цээж болон үхрийн махыг ногоотой хамт жигнэж иддэг гэлээ.

Мэргэжлийн MAKEUP ARTIST

С.Төгс бол мэргэжлийн загвар өмсөгчөөс гадна мэргэжлийн makeup artist. Тиймээс

суурь кремнээс эхлээд хөмсөгний тусгай бүтээгдэхүүнүүдэд онцгой ач холбогдол өгдөг байна.

Үүнээс гадна, нүүрээ будаж дуусаад цацдаг “setting spray”-д онцгой ач холбогдол өгдөг байна.  Мөн бараан өнгийн уруулын будгуудад нугасгүй гэнэ.

Тиймдээ ч өөрт таалагдсан бараан өнгийн уруул будганд гар татдаггүй ажээ.

 

Гоё сайхан байна гэдэг зөвхөн харагдах үзэмжийг хэлдэггүй…

“Гоё сайхан байна гэдэг зөвхөн гадаад харагдах үзэмжийг хэлдэггүй” юм хэмээн тэрээр хэлэх дуртай, мөн ингэж боддог ажээ. Үүнийгээ эрүүл мэндтэй холбон тайлбарласан тэрээр хүн дотроосоо л эрүүл байх нь хамгийн чухал хэмээн үздэг байна.

Зарим хүмүүс өөрийгөө өдөржин сууж ажилладаг болохоор цаг зав хомс, байнга дасгал хөдөлгөөн хийж чаддаггүй гэдэг. Гэтэл өдөр нь зав байхгүй ч өглөөг өөртөө зориулан ажилдаа явахаас өмнө алхаж, гүйж болно шүү дээ. Тиймээс идэвхтэй хөдөлж байж, эрүүл байж чадна. Дотроосоо эрүүл байж, гаднаа гоё сайхан харагдаж чадна. Энэ бүхэн хоорондоо нягт уялдаа холбоотой” хэмээв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу