АНУ: Гольфын тэмцээний үеэр гэнэт МАТАР гарч ирэв

875
matar
АНУ: Гольфын тэмцээний үеэр гэнэт МАТАР гарч ирэв

АНУ-ын Саванна хотод мэргэжлийн гольфийн ээлжит цуврал болж байна. Өчигдөр /2019-03-30 /тэмцээн ид дундаа үргэлжилж байхад хэсэг хугацаанд завсарлах шаардлага гарчээ.

Учир нь тэмцээн явагдаж байсан гольфийн талбайд аварга том матар гарч ирсэн байна. Ойролцоогоор 2.7 метр урт аварга матар тоглолт өрнөж байсан талбайгаар тэнүүчилж эхэлсэн байна. Улмаар зохион байгуулагчид тэмцээнийг хэсэг хугацаанд завсарлахаас өөр сонголтгүй болж, аварга матрыг талбайгаас холдсоны дараа тэмцээнээ үргэлжлүүлжээ.

Саванна хот нь 400 орчим мянган хүн амтай бөгөөд жилийн ихэнх өдөр чийглэг, дулаан уур амьсгал зонхилдог учраас хотын ойр орчмоор ой ширэнгэ, халуун орны амьтад, элдэв төрлийн хэвлээр явагч элбэг тохиолддог аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу