2019-10-29

Барни нохой амьдралынхаа бүх хугацааг туршлагын лабораторид өнгөрүүлжээ

barni-nohoi
Барни нохой амьдралынхаа бүх хугацааг туршлагын лабораторид өнгөрүүлжээ

Амьдрал эцэслэх үед тэрээр хэнд ч хэрэггүй болоход түүнийг нэгэн сайн хүн гэр бүлдээ аваачсан юм. Барни жаргалтай гэр бүлд хэсэгхэн хамт амьдрахдаа хайр хэмээгч ямар байдгийг олж мэдсэн юм.

Хүнд эрхэлж, тэврүүлж, өөрөө эзнээ хайрлаж байв. Барнигийн эрүүл мэнд нь түүнд хийгдсэн туршилтуудаар бүр мөсөн устгагдсан бөгөөд түүний эрхтнүүд нь хэсэгчлэн задарчээ. Гэвч тэр тэмцсээр тулалдсаар 2015 оны намар нас эцэслэв.

Гоо сайхны бүтээгдэхүүн (шампунь, гель, тос, үсний будаг г.м ) бидний хэрэгцээний эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг амьтан дээр туршдаг.

Үүнийг хэрхэн туршин, шалгаж байгааг төсөөлөх үнэхээр тэсвэрлэшгүй. Жишээ нь, арьсны дор болон нүдэнд угаалгын нунтаг цацаж, тарьж, хэрэглэж болно.

~Барни нохой амьдралынхаа бүх хугацааг туршлагын лабораторид өнгөрүүлжээ~

Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгах илүү орчин үеийн аргууд байдаг ч тэд илүү үнэтэй байдаг ба ашгийн төлөө олон корпорацууд нохой, муур, сармагчин цаашлан амьтдыг сонгож найдвартай туршилт хийх сонирхолтой байдаг.

Барнигийн хувьд ч ялгаагүй өчнөөн туршилтад орсон ч өршөөнгүй сайн эзний хайранд хэсэгхэн эрх чөлөөтэй амьдралыг үзсэн бол дэлхий даяар сая сая амьтад хүн төрөлхтний золиос болж байдаг юм.

Тэд бүхэл бүтэн амьдралаа жижигхэн торон дотор өчнөөн бэрх гашуун өвдөлт эмгэгтэй өнгөрөөж байдаг. Шошгыг уншиж, зөвхөн “амьтан дээр туршилт хийгээгүй ” гэсэн бүтээгдэхүүнийг сонгож болно.

Шинжлэх ухаан өндөр хурдацтай хөгжиж, лабораторийн хүчин чадал техникийн дэвшилд нэгэнт хүрсэн байхад амьтан дээр туршилт хийсээр буй нь харамсалтай.