Бразил бүсгүй 13 хүү төрүүлж, охин төрүүлэх хүртлээ төрсөөр байх болно гэж амлажээ

1112

Бразилын нэгэн хос шинэ хүн мэндэлснийхээ баярыг саяхан тэмдэглэжээ. Энэ бол тэдний 13 дахь хүүхэд. Тэгээд бүгд банди нар. Хосууд охин гартал төрсөөр байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

40 настай фермер Иренеу Круз (Ireneu Cruz) болон түүний эхнэр Жусиклейда Сильва (Jucicleide Silva) нар нэг гэрт ороод 20 гаруй жил болжээ.

Тэд гэр бүл болохдоо нэгэн тохиролцоо хийсэн байна, хэрвээ хүү төрвөл нөхөр нь нэр өгнө, харин эхнэр нь охин хүүхдэдээ нэр өгөхөөр тохиролцжээ. Жусиклейда одоогоор төрүүлсэн 13 хүүхдийнхээ ганцад нь ч нэр өгч үзээгүй – яагаад гэвэл тэд бүгд хүү нар.

“Би Ривалдо, Роберто Карлос, Роналдиньо болон Робиньо зэрэг хөл бөмбөгчдөөр бахархдаг. Алдартай хөл бөмбөгчдийн нэр дандаа “Р” үсгээр эхэлдэг юм. Би Өмнөд Америкийн хөл бөмбөгийг дээдлэх үүднээс хүүхдүүддээ өөрийн хайртай хөл бөмбөгчдийн нэрийг хайрласан” гэж Круз ярьжээ.

Тэд саяхан ам бүл нэмсэн, түүндээ Роналдо нэр хайрлажээ. 13 дахь хүүхэд нь охин байна гэдэгт тэд их итгэж байжээ. Эх баригч хүү гэж хэлснээс хойш охин төрүүлэх оролдлогоо үргэлжлүүлэх нь ойлгомжтой болсон гэж хосууд дурсаж байна.

Ирениеу хөл бөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчийн ажил хийхээс гадна хөвгүүдийнхээ хөл бөмбөгийн тэмцээний шүүгч нь болдог. Хөвгүүд айлын хүүхдүүдтэй тоглоход тэр шударга шүүгч болдог ажээ. Амралтын өдөр болгон тэд тэмцээн зохиодог. Банди нар нь нэг л өдөр Бразилын хөл бөмбөгийн шигшээ багт тоглоно гэдэгт Круз итгэж явдгаа ярьсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу