Германд коронавирусийн тохиолдол бүртгэгджээ!

912
germany-coronavirus
Германд коровирусийн тохиолдол бүртгэгджээ!

ХБНГУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол даваа /2020-01-27/ гарагийн орой бүртгэгдсэн талаар мэдээлжээ.

“Мюнхен хотоос баруун өмнөд зүгт 30 гаруй километр зайд оршдог Старнберг хотын оршин суугч коронавирусээр халдварласан” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Бавариа мужийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газрын мэдээлснээр, өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад оруулан тусгаарлаад байгаа ажээ. Мөн түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоосон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу