Дэлхийн нийтийн соён гэргээрүүлэх үйлсэд жин дарах “Ирээдүй” нэртэй музей тун удахгүй нээгдэх гэж буй. Тансаг барилга, интерьерын өвөрмөц шийдлээр Дэлхий нийтийг гайхашруулсаар ирсэн Дубай хотод дахин гайхалтай барилга сүндэрлэж буй.

Энэ дугараг хэлбэр бүхий музей Дубай хотын хамгийн том хурдны зам болох Шейх Зайед -аар зорчиж байгаа хүмүүст ил харагдах юм. Эмират цамхгийн хажууд баригдаж байгаа энэ бүтээн босголтын төслийг Дубайн Ирээдүйн Сан санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ санг Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид аль Мактоум удирдан явуулдаг байна. Их хэмжээний цэвэр ганга ашиглан барьж байгаа музейн барилга шилдэг дизайн шагналыг аль хэдийн хүртээд байгаа юм.

Ирээдүйн Музейг анх 2019 онд нээхээр төлөвлөж байсан ч хойшлогдож ирэх жил үүд хаалга дэлгэх юм. Энэ музейд хүн төрөлхтний ирээдүйд чухал нөлөө үзүүлэх бүх төрлийн үзмэр, бүтээлүүд тавигдана.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ашиглаж болох техник технологиос эхлээд анагаахын салбарын нээлтийг харуулсан бүтээлүүд хүртэл байх юм. Дубай хотыг шинэ технологи, санал санаачлалын гол төв болгон хөгжүүлэх зорилгын нэг хэсэг нь энэхүү музей болж байна.

Барилгын гадна талыг гөлгөр, мөн гагнаас оруулалгүй бат бөх хийхэд археологичдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ ихээр шаардагджээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу