Дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтэн Жереми Микс ЗАГВАРТ хүч үзнэ

1089

Жереми Микс бол дэлхийн хамгийн халуухан бөгөөд царайлаг гэмт хэрэгтэн хэмээн алдаршаад байна. Үнэндээ цагдаагийн алба хаагчид түүнийг олон нийтэд танил болгож, ийн цоллуулахад хүргэсэн байдаг.

delhiin-hamgiin-tsarailag-gemt-heregten-02

Хүнд гэмт хэрэгтэн Жеремиг цахим хуудсаар эрэн сурвалжилж буй мэдээлэл нь маш богино хугацаанд 75.000 лайк, 20.000 сэтгэгдэл цуглуулчихсан гэдэг.

Сошиалаар олсон энэ нэр хүндийг нь ашиглан түүний ээж Кэтрин хүүгээ баривчлагдахад 780.000 еврогийн барьцаагаар суллуулахаар “GoFundMe” дээр хандивын данс нээж шүтэн бишрэгч бүсгүйчүүдээс нь уг мөнгийг босгож чаджээ.

Харин суллагдмагцаа мань эр загварын ертөнцөд хөл тавьж алдартай брэндүүдтэй хамтран ажиллах болж эхнэр, хоёр хүүгээ хаян хувцас үйлдвэрлэлийн “Topshop” компанийн өв залгамжлагчтай хайрын “романс” үүсгээд амжсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу