Жинхэнэ хайрыг баталж чадсан Холливудын хосууд

1164
Жинхэнэ хайрыг баталж чадсан Холливудын хосууд

Уилл Смит Жада Пинкет

Холливудын хамгийн алдартай гэр бүлийн нэг Уилл Смит Жада Пинкет нар гэр бүлийн амьдралаа эхлүүлээд 23 жилийг ардаа үлдээсэн байна.

Барак, Мишель Обама

Гэр бүлийн хоёр 1989 онд бие биенээ мэддэг болжээ. Албан ёсоор 1992 онд гэр болсон бөгөөд өдгөө жаргал зовлонгоо хуваалцаад 26 жилийн нүүрийг үзсэн байна.

Том Хэнкс, Рита Вилсон 

Өдгөө 62 настай жүжигчид болох Том, Рита нар кино урлагийнхны хамгийн хайртай хосуудын нэг гэдэг. Тэдний хайрын романс нь 1981 онд эхэлсэн түүхтэй аж.

 

Жон Леген, Крисси Тэйген 

Хосууд 2007 онд “Стерео” хөгжмийн хамтлагийн тоглолт дээр танилцаж улмаар гэр бүлийн амьдралаа эхлүүлжээ.

Мэрил Стрип, Дон Гаммер 

Оскарын гурван удаагийн шагналт нэрт жүжигчин Мэрил Стрип өдгөө 72 насан дээр иржээ. Тэрээр өөрийн уран барималчин Дон Гуммертэй ханилаад 41 жилийн нүүрийг үзсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэгэндээ улам ихээр хайрлагдаж буй тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болон жаргаж байна.


Крис Хемсворт, Элза Патаки 

Австралийн од Крис Хемсворт (35), Испанийн жүжигчин Эльза Патаки (42) нар хоорондоо долоон насны зөрүүтэй ч Холливудын сайхан хосуудын тоонд зүй ёсоор ордог. Хосууд гэр бүлийн амьдралаа 2011 онд эхлүүлжээ.

Мэтт, Лусиана Дэймон 

Мэтт Дэймон нар 2005 онд гэрлэж, түүнээс хойш гурван охинтой болсон байна. Гэр бүлийн харилцааны гол нууцыг “хоёр биенээ байгаагаар нь хүлээн авах” хэмээн үздэг аж.

Дэвид ба Виктория Бекхэм 

“Spice Girls” хамтлагийн дуучин, хөл бөмбөгийн супер од 1997 онд Манчестер Юнайтедын тоглогчдын танхимд анх танилцаж байжээ. Улмаар 1999 онд гэрлэлтээ батлуулан, түүнээс хойш 21 жилдээ хамт амьдарч буй.

Викториа нөхрийнхөө талаар “Тэр бол миний хамтрагч. Тэр хамгийн гайхамшигтай нөхөр юм. Бид бие биенээ нөхдөг. Бид биенээ олсон нь хамгийн том аз” хэмээн хэлжээ. Хосууд дөрвөн хүүхдийн эцэг эхх болжээ.

Бейонсе ба Жэй Зи

Дуучин Бейонсе гэр бүлийн амьдралд 20 настай хөл тавьсан юм. Ингэхдээ тэрээр Жей-Зи гэх 32 настай реппер залууг сонгожээ. Хосууд харилцаагаа удаан хугацаанд нууцалсан ч 2001 онд хуримласан юм.

Өдгөө 49 настай Жей, 37 настай Бейонсе нар 18 гаруй жилийн турш хамтдаа байгаа бөгөөд 3 хүүхэдтэй болж, өнөр бүлийг цогцлоожээ.

 

Пирс Броснан ба Кэйли Шэй Смит

Хосууд 1994 онд Мексикийн далайн эргийн үдэшлэг дээр танилцсан. Түүнээс хойш 25 жилийн турш хамт амьдарч байгаа юм.

Опра Уинфри, Стедман Грэхэм

Опра, Стедман Грэхам нар 30 гаруй жилийн турш Холливудын хайртай хосуудын нэг ч тэд албан ёсоор хуримаа хийгээгүй байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу