Жонни Деппийн ээлжит амраг 20 настай Орос бүсгүй

1410
Johnny Depp.
Жонни Деппийн ээлжит амраг 20 настай Орос бүсгүй

Нас бол зүгээр л тоо гэдэг үг улам хүчээ авсаар дэлхийд түгэв. Олон сая шүтэн бишрэгчтэй, өдгөө 55 нас хүрээд буй алдарт жүжигчин Жонни Депп ОХУ-ын фото модель, бүжигчин 20 настай Полина Глентэй гэрлэж магадгүй талаар мэдээллүүд гарч эхэлжээ.

Хосууд 2017 онд нэгэн үдэшлэг дээр танилцаж өдийг хүрээд буй аж. Жонни Деп 2017 онд өмнөх эхнэр Эмбер Хердээс гэрлэлтээ сүр дуулиантай цуцалж байсан юм. Учир нь эхнэр нь түүнийг байнга бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай ярьж байсан удаатай.

Жонни Депп залуу бүсгүйтэй танилцсаны дараагаар “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны багтай Орост очих үеэрээ харилцаагаа улам гүнзгийрүүлж, хэд хэдэн газар хамтдаа явж харагдсан байна. Холливүүдын оддын тааварлашгүй амьдрал үргэлжилсээр.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу